Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.11

2022-08-11, 09:43
2,079

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Европын холбооны хэмжээнд байгалийн хийн хэрэглээг бууруулах журам хэрэгжиж эхэллээ, ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ, БНХАУ гадаад улс орон Тайваньд нөлөөлөхийг үл тэвчинэ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.11
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Японы Ерөнхий сайд өнөөдөр танхимын шинэчлэл хийнэ

Японы Ерөнхий сайд Кишида Фумио өнөөдөр танхимдаа болон эрх баригч Либерал ардчилсан намын удирдлагад халаа сэлгээ хийнэ. Тэрбээр намынхаа шинэ удирдагчдыг үдийн өмнө зарлах бололтой. Гэхдээ намын дэд дарга Таро Асо, Ерөнхий нарийн бичгийн дарга Мотэги Тошимицү нар албандаа хэвээр үлдэх төлөвтэй байна гэж NHK мэдээллээ.

Мөн Эдийн засаг, худалдааны яамны сайд Хагиуда Коичи Бодлогын судалгааны зөвлөлийн даргаар томилогдоно гэв. Кишида Фумио засгийн газрын танхимынхаа 19 гишүүний шинэ бүрэлдэхүүнийг эцэслэн зарлахын өмнө намтай нь эвсэл бүрдүүлэгч “Комэйто” намын дарга Ямагучи Нацуотой хэлэлцээ хийх талаар дурдсан байна.

Японы Ерөнхий сайд өнөөдөр танхимын шинэчлэл хийнэ

2 АНУ-д дотоодын чип үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл батлав

АНУ-ын Хятадтай өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтынхаа хүрээнд Ерөнхийлөгч Жо Байден өндөр технологийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд 280 тэрбум долларын санхүүжилт олгох хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Мягмар гарагт Цагаан ордонд болсон ёслол дээр Байден уг хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.

АНУ-д дотоодын чип үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл батлав

3 Европын холбооны хэмжээнд байгалийн хийн хэрэглээг бууруулах журам хэрэгжиж эхэллээ

Европын Холбооны хэмжээнд байгалийн хийн эрэлтийг ойрын саруудад 15 хувиар бууруулах журам өчигдрөөс мөрдөгдөж эхэллээ. Энэ нь одоогоор “цэнхэр түлш”-ний хэрэглээг сайн дураараа хэмнэх төлөвлөгөө боловч Холбооны гишүүн орнуудын хувьд заавал авах арга хэмжээ ч болж магадгүй байна.  

Европын холбооны хэмжээнд байгалийн хийн хэрэглээг бууруулах журам хэрэгжиж эхэллээ

4 ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ

Орос улс Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээний хүрээнд хийгддэг үзлэг шалгалтад цөмийн байгууламжуудаа хамруулахыг түр хугацаагаар зогсоосноо АНУ-д мэдэгджээ. “Америкийн нутаг дэвсгэр дээр мөн ижил үзлэг явуулах Москвагийн эрхийг хангалгүйгээр, Америкийн талд дангаар давуу байдал үүсгэсэн нөхцөлөөр энэ үзлэг шалгалтыг сэргээхээр Вашингтон мугуйдлан зүтгэж байгаа нь ОХУ-ыг ийм арга хэмжээ авахаас аргагүй болголоо” гэж Оросын ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ

5 Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 77 жил өнгөрч байна

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш өнөөдөр 77 дахь жил нь тохиож байна.

Атомын бөмбөгдөлтөд амь эрсэдсэн хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх гэсэн хүмүүс өглөөнөөс эхлэн Нагасаки хотын төв цэг орчимд байдаг Нагасакийн Энх тайвны цэцэрлэгт цуглажээ.

Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 77 жил өнгөрч байна

6 Манай гарагийн 740 сая оршин суугч чих шуугих эмгэгтэй

Манай гарагт чих шуугих эмгэгтэй 740 сая гаруй хүн амьдардгийг Европын судлаачид тогтоожээ. “JAMA neurology” сэтгүүлд гарсан нийтлэлээс үзвэл чих шуугих нь өндөр настан болон насанд хүрэгчдийн мэдрэлийн системийн үйл ажиллагааны эмгэг аж. Европын эрдэмтэд 1972-2021 онд олон оронд чих шуугих эмгэгийн тархалтыг судалсан, шинжлэх ухааны 113 нийтлэлд дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ энэ эмгэгээр шаналж буй хүмүүсийн тоо, хүйс, насыг тодорхой болгосон аж. Ийм эмгэгтэй хүмүүсийн 120 сая нь чих шуугихыг эрүүл мэндийн ноцтой асуудал гэж үздэг учраас дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг боловсруулахдаа үүнийг анхаарч үзэх хэрэгтэй хэмээн судлаачид дүгнэсэн байна.

Манай гарагийн 740 сая оршин суугч чих шуугих эмгэгтэй

7 Германы консул хүн амины хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ

Бразил дэх Германы консулыг нөхрөө хөнөөсөн хэрэгт сэжиглэн саатуулсан байна. Энэ тухай France-Presse агентлаг Бразилийн цагдаагийн газраас иш татан мэдээлжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр Германы консул Уве Херберт Хан нь ижил хүйстэн бөгөөд 20 гаруй жил хамт амьдарсан Белгийн иргэн 52 настай Вальтеру Анри Максимильяныг ухаан алдлаа гэсэн дуудлага өгчээ.

Германы консул хүн амины хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ

8 Сонгуулиар Трампын боломж нэмэгдэнэ

АНУ-д энэ оны гуравдугаар сард инфляц 1981 оноос хойших дээд цэгтээ хүрч 8.5 хувь болсон. Эрчим хүчний эх үүсвэр, бензин, түрээсийн өртөг, хүнс гээд бүх юмны үнэ нэмэгдсэн. Бараа, бүтээгдэхүүний үнэ ийн “үсэрсэнд” Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Украин дахь үйл явдлыг, Оросын Төрийн тэргүүн Владимир Путинг буруутгасан. Гэвч энэ хандлага түүнд төдийлөн тус болоогүйгээр барахгүй, өөрийнх нь рейтинг Америкийн түүхэнд хамгийн их унаж, одоо ч уг үзүүлэлт доошилсоор байна.

Сонгуулиар Трампын боломж нэмэгдэнэ

9 Украин улс хөрөнгө оруулагчдаас $20 тэрбумын бондын төлбөрийг хойшлуулах зөвшөөрөл авав

Украин улс хөрөнгө оруулагчдаасаа 20 тэрбум ам.долларын бондын төлбөрийг хойшлуулах зөвшөөрөл авлаа.

Украинд ОХУ цэрэг оруулснаар төсөвт нь хүнд дарамт болоод байсан. Нийт 19.6 тэрбум ам.долларын бондын 75 хувийг төлөөлөх хөрөнгө оруулагчид нь купоны болон үндсэн төлбөрийг 2024 он хүртэл хойшлуулахаар санал нэгдсэн гэж Сангийн яамнаас нь мэдээлжээ. Үүнд АНУ, Олон Улсын Валютын Сангийн дэмжлэг ихээхэн нөлөөлснийг тодотгож байна.

Украин улс хөрөнгө оруулагчдаас $20 тэрбумын бондын төлбөрийг хойшлуулах зөвшөөрөл авав

10 БНХАУ гадаад улс орон Тайваньд нөлөөлөхийг үл тэвчинэ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотойгоор эхэлсэн цэргийн сургуулилалтаа зогсоож байгаагаа БНХАУ мэдэгдлээ.

Харин цаашид арлын ойролцоо хийх эргүүлээ үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн БНХАУ лхагва гарагт Тайванийн асуудлаар албан ёсны байр суурь бүхий "Цагаан хуудас"-аа танилцууллаа.

БНХАУ гадаад улс орон Тайваньд нөлөөлөхийг үл тэвчинэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()