Эйфеллийн цамхагийг Гитлерээс аварсан эр

1944 оны зун Эйфелийн цамхгийн хувь заяа эргэлзээтэй болов. Парисын энэхүү бэлэг тэмдгийг Франц улсыг эзэлсэн Адольф Гитлер устгах шийдвэр гаргасан ч нэгэн эр тушаалыг зөрчсөн байна. Үүний ачаар Эйффеллийн цамхаг бүрэн бүтэн үлджээ.

Эйфеллийн цамхагийг Гитлерээс аварсан эр
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

1940 оны 6-р сард Франц улс Нацист Германд албан ёсоор бууж өгсөн юм. Үүний нөлөөгөөр Францын газар нутгийн 2/3 нь Германы эрхшээлд орсны дотор Парис багтаж байжээ. Дөрвөн жилийн турш тус хотын гудмаар герман цэргүүд голцуу үзэгдэх болсон байдаг.

Эйфеллийн цамхгийг энэ үед ямар нэг зүйл ивээж байсан гэхэд болно. Парист айлчлах үеэр Адольф Гитлер цамхгийн дээд давхарт гарахыг хүссэн ч үл мэдэгдэх шалтгаанаар цахилгаан шат ажиллаагүй байна. Харин 1944 онд цамхаг илүү ноцтой аюулд өртсөн юм.

6-р сарын 6-нд Англи-Америкийн цэргүүд Нормандид буулт хийн Францын газар нутгийг чөлөөлж эхлэв. Энэ хооронд буюу 8-р сарын 7-нд явган цэргийн генерал Дитрих фон Чолтиц Парисын цэргийн захирагчаар томилогдсон юм.

Тэрээр удам дамжсан цэргийн хүн байсан бөгөөд 1894 онд төрсөн. Фон Чолтиц Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс өмнө армид элсэж, 47 насандаа хамгийн залуу генерал болж байжээ. Парисын сүүлчийн герман захирагч тэрбээр гурван долоо хоногоос бага хугацаанд энэхүү албан тушаалыг хашсан боловч энэ богино хугацаанд түүхэнд нэрээ үлдээсэн юм.

8-р сарын 15-нд Холбоотны хүчин Парист аль хэдийн ойртож ирсэн байв. Парист эцсээ хүртэл тулалдах тушаалыг Гитлер өгч байсан боловч холбоотнууд хүчээр илүү болохыг ойлгоод эцэст нь Францын нийслэлийг устгахаар шийдсэн байна. Шийдвэрлэх тулааны өмнөх өдөр олон зуун "найдваргүй" цэргүүдийг буудах юм уу хорих ял өгсөн тул герман цэргүүд тулалдахаас татгалзаж эхлэв.

8-р сарын 17-нд Гитлер хотын бүх түүхэн болон шашны барилгуудыг устгах, үүний дотор Эйфеллийн цамхгийг газартай нь тэгшлэх тушаал өглөө. Фон Чолтиц харин уг тушаалыг биелүүлэхээс татгалзав.

Нацистын генерал яагаад цэргийн сахилга батыг бүдүүлгээр зөрчин тушаал биелүүлээгүй талаар түүхчид одоог хүртэл маргалдсаар байгаа. Магадгүй тэр Парист хайртай байсан бөгөөд тэр үед Гитлерийг сэтгэцийн өвчтэй гэж үзэн ийм харгис зүйл хийхээс татгалзсан байх магадлалтай.

Илүү бодит байдалд нийцэх өөр нэг хувилбар бий. Фон Чолтиц Францын нийслэлийн төлөөх тулаанд Германы арми ялагдана гэдгийг ойлгосон нь гарцаагүй. Тиймээс нэрээ авч үлдэхийн тулд түүхийн дурсгалт газруудад гар хүрэхгүй гэж шийдсэн байх магадлалтай. Эйфеллийн цамхгийг нурааснаар түүнийг дайны гэмт хэрэгтэн хэмээн үзэх нь гарцаагүй бөгөөд тун хүнд ял авах байсан нь мэдээж. Үүний зэрэгцээ тэрээр дарга нарынхаа хориг арга хэмжээнээс айхгүй байсан бөгөөд ямар ч тохиолдолд зөвхөн өөрийгөө бодож байжээ. Учир нь тэр үед Фон Чолтицын эхнэр, хүүхдүүд Германы газар нутгаас гарч явсан байдаг.

Парисын тулаан 1944 оны 8-р сарын 19-ний өдрөөс эхлэн 6 хоног үргэлжилсэн бөгөөд 8-р сарын 25-нд генерал фон Чолтиц гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, холбоотны хүчинд бууж өгөв.

1947 он хүртэл генерал Фон Чолтиз эхлээд Англид, дараа нь АНУ-д хоригдож байгаад суллагджээ. Дөрвөн жилийн дараа түүний “Цэргийн үүрэг. Европын баруун ба зүүн хэсэгт болсон дайны тухай Вермахтын жанжны дурсамж" хэмээх дурсамж хэвлэгдсэн байна.

Фон Чолтиц шоронгоос гараад Парис хотоор зочлон Мажестик зочид буудалд буув. Дайны үед Германы төв штаб энэ буудалд байрлаж байсан юм. Фон Чолтиц зочид буудалд 25 минут л байрласан бөгөөд эзний санал болгосон оргилуун дарснаас татгалзсан байна.

1966 онд Дитрих фон Чолтиц нас барж, Францын өндөр албан тушаалтнууд түүнийг оршуулах ёслолд оролцов.

Дэлхийн 2-р дайны үеэр гаргасан түүний шийдвэрүүдийг хүмүүс янз бүрээр үнэлдэг. Зарим нь түүнийг хүн төрөлхтний соёлын өвийн төлөө өөрийн ашиг сонирхлыг золиосолсон хэмээн өргөмжилдөг бол зарим нь түүнийг ердөө бүх зүйлийг тооцоолсон ашигч нэгэн гэлцдэг. Үнэхээр ч тэр өөртөө ашигтай шийдвэр гаргаж, дайн дууссаны дараа тайван амьдрах хэлэлцээр хийсэн байдаг.

Гэхдээ түүний ачаар Франц төдийгүй дэлхийд гайхагддаг гайхалтай бүтээл дайны хөлд үрэгдэлгүй бүрэн бүтэн үлдсэн гэдэгтэй хэн ч маргадаггүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()