Та хоёрын үерхэл төгс үргэлжилж байгааг илэрхийлэх 11 шинж

Хосууд өөрсдийн харилцаандаа маш ихээр санаа зовдог бөгөөд заримдаа харилцаагаа төгс эсэхэд эргэлзээтэй байдаг. Магадгүй доор дурдах шинж тэмдгүүд танд төгс бус мэт санагдаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь төгс харилцааны шинжүүд гэнэ шүү.

Та хоёрын үерхэл төгс үргэлжилж байгааг илэрхийлэх 11 шинж
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Та хоёр бага ярилцдаг

Та хоёр хамтдаа байсан ч удаан хугацааны турш хоорондоо дугарахгүй байж чадна. Хамтдаа байхдаа та хоёр тухгүй байдлыг мэдэрдэггүй учир тогтмол ярилцах шаардлага та хоёрт гардаггүй байж болно.  Эмч Рони Бет Тоуэрийн үзэж байгаагаар нэг нэгнийхээ хажууд удаан хугацаагаар дугарахгүй сууж, нэг нэгэндээ саад болохгүй байгаа хосуудын хувьд тэд илүү дотно харилцаатай байдаг гэнэ.

  • Аав маань надад "ярилцаж чаддаг, сонсож чаддаг, зөв цагтаа чимээгүй болж чаддаг хүнтэй байх хэрэгтэй" гэж хэлдэг байсан. 
  • Чимээгүй орчинд ч өөрийгөө аз жаргалтай болохыг мэдрэх нь та хоёр үнэхээр сайхан харилцаатай болохыг илэрхийлнэ. 

Та хоёр бага ярилцдаг

2 Чөлөөт цагаа тус бүртээ өнгөрүүлдэг

Британийн хосын харилцаа судлаач Трейси Коксын хэлж байгаагаар сүүлийн үед хосууд тус бүртээ амрах болсон гэнэ. Энэ нь харилцааг илүү бат бэх болгоход тусалж байгаа аж. Хэрвээ та хамтрагчдаа үнэхээр хайртай, түүнд итгэдэг бол энэ нь тийм ч хэцүү зүйл биш. Жишээлбэл: нөхөр тань ууланд алхаж байх хооронд, та музейгээр аялж болно шүү дээ.

  • Өнгөрсөн жил надад амралт хэрэгтэй байсан боловч нөхөр бид хоёр хамтдаа амралтаа авах боломжгүй байсан юм. Ингээд би нэг өдрийг ганцаараа өнгөрүүлсэн. Уулаар алхаж, өдрийн хоол идэж, өөртөө зориулж шоппинг хийсэн. Энэ бол урт хугацааны туршид авсан миний хамгийн тайван амралт байсан болов уу. Гэр бүлийн бүх хосууд энэ төрлийн амралтыг өөртөө өгч байх хэрэгтэй гэж би зөвлөмөөр байна. 

Чөлөөт цагаа тус бүртээ өнгөрүүлдэг

3 Та хоёр асуудлыг өөрөөр шийдвэрлэдэг

Та хоёрын асуудлаа шийдвэрлэх арга барил үргэлж адил байх шаардлагагүй. Нил Флеминг болон Колин Миллс нар хүнийг аливаа зүйлийг хүлээж авах чадвараар нь дөрөв хуваасан байна. Визуал буюу аливаа зүйлийг харсан тохиолдолд илүү сайн ойлгож хүлээж авдаг. Ауди буюу аливаа зүйлийг сонсох нь тухайн хүний хувьд чухал байдаг. Кинестетикүүдийн хувьд аливаа зүйлд хүрэх, үнэрлэх, амтлах нь илүү их мэдээллийг өгдөг. Харин дигиталууд аливаа зүйлийг нотолгоо баримттай хүлээж авахыг эрмэлздэг.

  • "Бид 2 анх болзож эхэлж байх үед ямар нэгэн маргааны үеэр тэр миний гарыг барих эсвэл тэврэх гэж хичээдэг байв. Гэвч надад энэ таалагддаггүй байсан бөгөөд би түүнийг тогтмол түлхдэг байсан. Бидний хэрүүл маргаан ихэнхдээ тэр дуугаа хурааж, гэрээс гарч явснаар өндөрлөнө. Би гэхдээ үүний шалтгааныг огт мэдэхгүй байсан боловч хожим нь энэ физик орон зай болохыг ойлгосон. Хэн нэгэнд хүрэх нь надад биш харин түүнд хэрэгтэй байсан. Үүнээс хойш хэрвээ хэн нэгэн бухимдалтай байвал бид хөтлөлцөж ярилцдаг болсон бөгөөд энэ нь бидний харилцаанд чухал үүргийг гүйцэтгэнэ".

Та хоёр асуудлыг өөрөөр шийдвэрлэдэг

4 Гэр бүлтэй нь хамт цаг хугацааг өнгөрүүлдэггүй

Хэрвээ таны хамтрагч болон гэр бүл тань хоорондоо таарч тохирдог бол гайхалтай. Гэвч таны ойр дотнын хүмүүс болон хамтрагч тань нэг нэгэндээ дургүй, таагүй ханддаг бол энэ томоохон асуудлыг дагуулдаг. Гэтэл үнэндээ хамтрагч тань заавал таны гэр бүлийн гишүүддээ хамт хоолонд орох албагүй шүү дээ. Харин үүний оронд тэр таныг хайрлаж, гэр бүлд тань хүндэтгэлтэй харьцахад л болно.

  • Хамгийн гол нь нөхрөө хожим хянахын тулд эцэг эхээ түүний эсрэг зогсоож болохгүй.

Гэр бүлтэй нь хамт цаг хугацааг өнгөрүүлдэггүй

5 Та хоёр өөр сонирхол, амьдралыг үзэх үзэлтэй

Эмч Марк Вайт хэлэхдээ хосууд хоорондоо ижил сонирхолтой байхыг эрмэлздэг гэжээ. Түүний үзэж байгаагаар ижил сонирхол нь цаашид оршин тогтнох боломжгүй харилцааны хугацааг л илүү сунгаж өгдөг гэнэ. Сэтгэл судлаач Диана Бартын хувьд хосууд ижил сонирхлоо хамтран амьдрахад тохирох хангалттай том шалтгаан гэж хүлээж авдаг нь ихээхэн асуудлыг дагуулдаг гэсэн байна. Үнэндээ бид нарт биднээс өөр, дутуугаа нөхөх хүн хэрэгтэй гэдгийг санаарай.

  • Миний хамтрагч бид хоёр өөр сонирхолтой, нийлдэг найз нөхөд маань хүртэл тэс өөр хэдий ч чухал зүйл дээр бид хоёр нэг байр суурьтай, нэг хамтын төлөвлөгөөтэй. 
  • Хэрвээ тантай бүх зүйл дээр 100% санал нийлж байгаа хүн гарч ирвэл энэ уйтгартай байх болов уу. Надад надаас өөр, надад шинэ зүйл харуулж чадах эмэгтэй хэрэгтэй. Би өөртэйгөө ихэр мэт ижилхэн эмэгтэйтэй болзохыг хүсэхгүй байна.

Та хоёр өөр сонирхол, амьдралыг үзэх үзэлтэй

6 Та хоёр тогтмол хэрэлддэг

Заримдаа та хоёр маш ихээр бухимдаж нэг нэгэндээ уурлаж, хэрэлдэх нь бий. Элизабет Дорранс Холлын хэлж байгаагаар бид хайртай хүндээ сэтгэл хөдлөлөө илүү илэрхийлж, илүү гомдож байдаг гэнэ. Нөгөө талаас маргалдах нь хосуудад харилцаандаа өөрчлөлт хийх хэрэгтэй болохыг илэрхийлнэ. Хамгийн гол нь хэрүүл маргаанаа уучлалт, нэг нэгнээ ойлгох, алдаагаа хүлээн зөвшөөрч дуусгах хэрэгтэй.

  • Надад хоорондоо маргалдах дуртай найзууд байдаг. Энэ нь тэднийг ойртуулдаг бөгөөд тэд хайраа энэ байдлаар илэрхийлдэг.
  • Та хоёр нэг нэгэндээ хэр их уурлаж байгаагаас үл хамаарч нэг нэгэндээ туслах гэж хичээх болно. Би эхнэртээ уурлаж байсан ч эхнэр хүүхдэдээ зориулж хоол хийнэ. Бид нэг нэгэндээ уурлаж байсан ч нэг нэгнээ үл тоохыг эрмэлздэггүй. Эцэст нь бид нэг нэгнээсээ уучлалт гуйж эвлэрдэг. Хэрэлдэх, маргалдах гэдэг харилцааны нэг хэсэг бөгөөд энэ зүйлээс хэзээ ч зугтаж чадахгүй. Төгс харилцаанд хэрүүл заавал оршино тогтоно. 
  • Хамтрагч тань таны шүүмжлэлийг хүндээр хүлээж авч байвал өөрийгөө хамгаалах эсвэл зөвтгөх гэж битгий хичээ. Та хоёр хамтдаа хүндрэлийг, асуудлыг даван туулах хэрэгтэй. 

Та хоёр тогтмол хэрэлддэг

7 Өөрийгөө хохироож хамтрагчдаа таалагдах гэж хичээдэггүй

Та түүний хийх дургүй ажлыг өмнөөс нь хийхээ больсон байж болно. Жишээлбэл: Тэр ор хураах дургүй учир та түүний өмнөөс ороо хураадаг. Та хоёр гэрийн ажлаа хамтдаа эсвэл хувааж хийдэг байж ч болно. Сэтгэл судлаач Аталанта Бомонт хамтрагчдаа таалагдах гэж битгий хичээ гэжээ. Хамтрагчаа хэт их халамжлах гэсэн оролдлого нь таныг багадаа хайр халамж дутуу мэдэрсэн болохыг илэрхийлнэ.

  • Хүн бүрд таалагдах гэж хичээж буй хүмүүс заримдаа өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавьж хохирдог. Заримдаа хүмүүст таалагдахгүй байх нь тийм ч муу зүйл биш. Та хүн бүрийг аз жаргалтай болгож чадахгүй шүү дээ. 

Өөрийгөө хохироож хамтрагчдаа таалагдах гэж хичээдэггүй

8 Та хоёр тусдаа унтдаг

Та хоёрын нэг нь маш ихээр хурхирдаг учир та хоёр тусдаа унтдаг байж болно. Сэтгэл судлаач Кэтрин Шрайберийн хэлж байгаагаар сүүлийн үед хосууд тусдаа унтах дуртай болсон гэнэ. Огайогийн Их Сургуулийн хийсэн судалгаанаас харахад хосуудын харилцаанд сайн унтаж амрах нь зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг болох нь тогтоогджээ. Учир нь дутуу нойртой байх нь гэр бүлийн харилцаанд асуудал дагуулдаг байна.

  • Хамтдаа унтахдаа бид сайн унтаж амарч чаддаггүй байсан. Тиймээс бид тогтмол муудалцаж байсан. Харин тусдаа унтсанаас хойш бидний харилцаа сайжирсан.

Та хоёр тусдаа унтдаг

9 Романтик зүйл бага

Хамтрагч тань танд цэцэг, бэлэг бэлэглэхгүй байна уу. Сэтгэл судлаач Бартон Голдсмит ихэнх хүмүүс хэрхэн романтик харилцаа үүсгэхээ мэдэхгүй байгаа учир энэ алхмыг хийдэггүй гэжээ.

  • Би чухал зүйлсийг маш муу тогтоосон. Жишээлбэл: дуртай чихэр, дуртай хоол гэх мэт. Харин дараа нь би бүх зүйлийг утсан дээрээ тэмдэглэх болсноор хайртай хүндээ сюрприз барих нь миний хувьд илүү хялбар байх болсон. 

Романтик зүйл бага

10 Та хоёр хүүхэдгүй

Та хоёр хамтдаа энэ шийдвэрт хүрсэн бол огт санаа зовох хэрэггүй. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүүхэдгүй хосууд зарим тохиолдолд хүүхэдтэй хосуудаас илүү аз жаргалтай байж чаддаг гэнэ.

  • Бид хүссэн бүхнээ хийх эрх чөлөөтэй байгаа нь маш их таалагдаж байна. Нөхөр маань хувийн бизнесээ нээж, харин би сонирхож байсан салбартаа докторын зэрэг хамгаалсан. 

Та хоёр хүүхэдгүй

11 Нэг нэгнийгээ хүлээж авахад урт хугацаа шаардана

Хүн бүр өөрийн гэсэн дутагдалтай учир заримдаа энэ дутагдлыг хүлээж авахад багагүй хугацаа шаардана. Сэтгэл судлаачдын хэлж байгаагаар тухайн хүнийг хүлээж авна гэдэг түүний бүх алхам, алдаа дутагдалтай санал нэгдэх гэсэн үг биш гэнэ. Сэтгэл судлалд хүлээн авах гэдэг нь тухайн хүнийг өөрчлөх гэж оролдохгүй эсвэл эсэргүүцэх гэж оролдохгүй байхыг хэлэх аж.

  • Аливаа зүйлд тайван хандах чадварт би 7 жилийн дараа л суралцсан бөгөөд нөхөр маань ийнхүү 7 жилийн турш хүлээсэн юм.  Гэхдээ би заримдаа өөрийгөө “муу эхнэр” гэж боддог. 
  • Миний хамтрагч ядуу гэр бүлд өссөн учир хүүхэд насныхан маш олон зуршил одоог хүртэл хадгалагдсаар ирсэн. Тэр хөргөгчийн хоол дуусаж байвал үргэлж санаа нь зовдог. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд багагүй цаг хугацаа шаардсан. 

Нэг нэгнийгээ хүлээж авахад урт хугацаа шаардана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()