"Гайхамшигт жижигхэн хүмүүс"-т оролцсон нэг хүү охидууд өөрийг нь их зоддог, цохидог талаар...

2022-08-17, 11:29
2,351
"Гайхамшигт жижигхэн хүмүүс"-т оролцсон нэг хүү охидууд өөрийг нь их зоддог, цохидог талаар...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Гайхамшигт жижигхэн хүмүүс"-т оролцсон нэг хүү охидууд өөрийг нь их зоддог, цохидог талаар ярьж байна. Алдар түүнээс "Чи тэгээд буцаагаад зодолдох уу, цохих уу" гэж асуутал "Ээж надад охин хүүхдэд гар хүрч болохгүй гэж заасан. Тиймээс би гар хүрдэггүй" гэж хариулав.

Эрэгтэй хүүхдэдээ "Чи эмэгтэйчүүдийг хайрла, эмэгтэй хүнд гар хүрч болохгүй" гээд л заагаад байдаг. Гэтэл хэдэн эцэг, эх охиндоо "Эрэгтэй хүүхдэд гар хүрч болохгүй. Эр, эм гэлтгүй адилхан хүн. Хүн хүнээ хайрлах ёстой" гэж заадаг юм бол. Заадаг нь цөөхөн байгаа болохоор л би охин, эмэгтэй учраас хөвгүүдийг, эрчүүдийг яаж ч зодож, цохиж, элдвээр хэлж, доромжилж болно гээд ойлгочхоод байгаа юм биш үү.

Одоо тэр охин үрээ хайрла, насаараа тэд чинь айлд зарагдана гэх маягийн балай шүлэг энэ тэрээ уншиж уянгалахаа боль тэгэх үү. Хүн хүнээ л хайрлая. Орчин цагт хэн завтай нь хоолоо хийгээд, хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь аваад амьдардаг болчихсон.

Хүн хүнээ хайрлах ёстой. Тэгж байж амьдрал явна.

Хүн хүнээ ойлгох ёстой, тэгж байж салахгүй амьдарч чадна.

Хүн болгон өөр, ялгаатай гэдгийг мэдэж, ялгаатай талыг нь хүлээн зөвшөөрч сурах ёстой. Тэгж байж бага муудалцана. Түүнээс биш эмэгтэй хүн цэцэг, эр хүн усны сав гэж ойлгоод, тэрэндээ омойтоод, бардамнаад байвал хэцүү л дээ.

Нэргүй Пунцаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()