Нарны аймгийн гарагууд дээр амьдрахын тулд хүн төрөлхтөн юу хийх шаардлагатай вэ?

Хүн төрөлхтний хувьд өөр гараг дээр шилжин очиж амьдрах боломж хэр их байдаг юм бол? Бүх л бүтэн хүн төрөлхтөн биш юмаа гэхэд хэсэгхэн хүнд зориулсан жижиг суурин байгуулах боломж байгаа эсэх талаар нарны аймгийн долоон биетийг жишээ болгон авч үзье.

Нарны аймгийн гарагууд дээр амьдрахын тулд хүн төрөлхтөн юу хийх шаардлагатай вэ?
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Буд

Наранд хамгийн ойрхон орших Буд гарагийг эхэлж сонирхъё. Энэ гараг нь наранд маш ойрхон учир хүн амьдрах тухай яриа үгүй, бас сартай адил нар луу нэг л талаараа харах учир тэр хэсэгт 450 хэм халуун байхад нөгөө хэсэгт нь ямар ч амьдралын хэлбэр байх боломжгүй хүйтэн байна.

Гэхдээ ийм аймшигт гарагт ч харьцангуй амьдрах боломжтой хэсэг олж болох бөгөөд энэ нь гэрэлтэй болон харанхуй хэсгийн зааг болсон хэсэг билээ. Энэ хэсэгт хүн ая тухтай амьдрах боломжгүй, өвс ургамал ургахгүй, хүн тусгай өмсгөлгүйгээр зугаалах аргагүй боловч ямар нэг хэмжээгээр жижигхэн колони байгуулах газар олдож л таарах байх. Гэхдээ энэ аймшигт газар колони байгуулах гэж зүтгэх ямар ч шаардлага үгүй билээ.

Сонирхуулахад Буд гарагийн цөм нь нийт гарагийн эзлэхүүний 83%-ийг эзэлдэг байна.

Буд

2 Сугар

Олон зуун жилийн турш хүн төрөлхтөн энэ гараг дээр өвс ургамал халиуран, ан амьтан гүйлдэн, далайн ус давлагаалан байгаа хэмээн үзэж байсан юм. Сугар нь эх дэлхийтэй маань ихээхэн төстэй учир ингэж бодох нь ч аргагүй байх. Ер нь энэ гарагийг амьдрах боломжтой бүст байрлах гурван гарагийн нэг гэж үздэг байсан ба нарнаас хэт хол, ойр биш учир амьдрах нөхцөл байж магадгүй гэж үздэг байжээ. Гэхдээ энд хамгийн чухал үг нь “магадгүй юм” гэсэн үг юм шүү. Өөрөөр хэлбэл амьдрах нөхцөл байхгүй ч байж болох нь гэсэн үг билээ.

1960-аад оноос энэ гараг руу олон хиймэл дагуул илгээсэн бөгөөд тэдний илгээсэн мэдээгээр тэр газар хүн амьдрах боломж үгүй гэдэг нь тодорхой болсон юм. 450 хэм хүртэл халах орчинд ямар амьдрал байх билээ. Ийм халуунд хар тугалга хайлах ба дээр нь дэлхийн даралтаас 100 дахин их даралт байна гээд төсөөлөөд үз. Олон хиймэл дагуул энэ гараг дээр буух гээд агаар мандалд нь ороод л бяц дарагдан дуусаж байсан гэдэг. Ийм газар бүрэн битүүмжилсэн, хүн амьдрах боломжтой орчин байгуулж болох ч яах гэж тийм юм хийх хэрэгтэй вэ гэдэг асуулт хамгийн гол зүйл байх болов уу.

Сугар

3 Ангараг

Уг гарагийг хүн амьдарч болох хамгийн боломжит гараг гэж үздэг бөгөөд сүүлийн үед өөр чиглэл бий болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ гарагийн татах хүч дэлхийнхээс 3 дахин бага байдаг нь байж болох хэмжээ бөгөөд зарим талаар бүр ашигтай шинж чанар юм. Байр сав барихад амар, пуужин хөөргөн нарны системийн гүн рүү аялахад илүү хөнгөн гэх мэт. Гэхдээ энэ бүхнийг бий болгохын тулд дэд бүтэц байгуулах хэрэгтэй бөгөөд хамгийн гол бэрхшээл нь энэ юм. Ангараг гарагт хүн төрөлхтөн бүгдээрээ нүүн шилжин очиж болох боловч энэ нь хэдэн зуун жил дамжин үргэлжлэх явдал болохоос гадна амжилттай болно гэсэн баталгаа үгүй.

Ангараг гарагт очлоо гэхэд олон бэрхшээл үүсэх бөгөөд үүний нэг жишээ нь соронзон орон үгүй учир амьд бие организмыг цацраг туяанаас хамгаалах зүйл гэж байхгүй. Агаар мандалтай холбоотой асуудлыг шийдэж болох гарц зарим нэг эрдэмтдэд байгаа бол харин соронзон орны тухайд юу ч алга. Тэгэхээр хүн төрөлхтөн тэр чигээрээ нүүн очих тухай лав одоогоор ярих нь утга багатай ба харин жижиг колони байгуулах газар энэ гараг дээр олон бий.

Ангараг

4 Сар

Сар Ангараг гарагийг бодвол дэлхийтэй илүү ойрхон гээд давуу тал их бий. Сар луу хүссэн өдрөө нисэж болох бол улаан нүдэн гараг руу хоёр жилдээ л нэг удаа аялах боломжтой. Гэхдээ саран дээр агаар мандал огт байхгүй, соронзон орон гэж үгүй, агаарын халуун хүйтний хэлбэлзэл маш өндөр билээ.

Сар бол хүн амьдрах хамгийн боломжтой биет (мэдээж дэлхийг тооцохгүйгээр) бөгөөд 1970-аад оноос АНУ, ЗХУ, одоо Хятад зэрэг улсууд энд колони байгуулах тухай янз бүрийн төлөвлөгөө гаргасаар ирсэн. Хэдхэн хүн амьдрах жижигхэн суурингаас эхлээд бүхэл бүтэн том колони байгуулах хэмжээний олон арван төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэх анхны алхмыг хийсэн гэж ойлгож болох ба сарны тойрог замд ажиллах станцыг барих Gateway төсөл нь үүний эхлэл юм. Энэ нь "Мир" болон ОУСС маягийн байх боловч харин сарны тойрог замд ажиллах гэдгээрээ ялгаатай билээ. Энэ нь хэдий сайхан сонсогдож байгаа ч манай дэлхийн дагуул дээр хүн амьдрах суурин байгуулах хүртэл мөн ч их хол зай байна даа гэдгийг харуулж байгаа билээ.

Сар

5 Титан

1655 онд нээсэн Титан нь зүгээр ч нэг ийм нэр аваагүй бөгөөд Санчир гарагийн дагуул болсон уг гараг нь хэмжээгээрээ Буд гарагаас том юм. Агаар мандалтай, бага ч гэсэн татах хүчтэй (дэлхийн татах хүчний 1/7) зэргээс гадна нарны систем доторх тогтвортой хэлбэртэй шингэн агуулж байдаг хоёр дахь биет гэж тогтоосон дагуул юм. Энд шингэн метан, этан бүхий бороо орж, нуур, гол ус тогтсон гэж үздэг байна. Магадгүй асар том мөсөн бүрхүүлийн дор далай шиг их ус байж магадгүй юм. Ийм далай байхгүй байлаа ч титан дээр хамгийн энгийн амьдралын хэлбэр бий болгож болно гэж үздэг.

Титан

Энцелада

Дараагийх нь Санчирын бас нэг дагуул болох Энцелада. Энэ дагуулын гадаргуу дээр шингэн байхгүй боловч битүү мөсөөр хучигдсан байдаг. Мэдээж гараад л мөснөөс нь эмтлэн авч вискиндээ хийгээд ууж болно гэсэн үг биш нь ойлгомжтой. Тэрхүү мөсөнд тухайн газрын хачин жигтэй микро организмууд байж болохоос гадна мөс нэлээд олон мянга, сая жилийн настай байж таарна. Гэхдээ л энэ нь хаа байсан дэлхийгээс ус зөөхөөс илүү хямд, хөнгөн байх билээ.

Энцелада

Европа

Европа бол Бархасбадь гарагийн 6-р дагуул. Тэнд соронзон орон байхаас гадна Бархасбадь гарагийн туйлын нөлөө бий. Сийрэг агаар мандал нь хүчилтөрөгчөөр баян, битүү хучсан мөсний дор 100 км гаруй гүн далай байж болох магадлалтай гэдэг. Гэхдээ тэрхүү далайг хучсан мөсний зузаан ч гэсэн 2-30 км хүрдэг юм. Нэг ёсондоо тэнд амьдрах бол өрөмдөөд л байх хэрэгтэй болох нь.

Европа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()