Хүүхэд ийм зүйл бодож явдаг, ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ...

2022-09-14, 10:33
2,302
Хүүхэд ийм зүйл бодож явдаг, ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ...
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Нэгэн сургуулийн бага ангийн багш эмэгтэй унтахаасаа өмнө сурагчдынхаа дэвтрийг засахаар суулаа. Хэсэг хугацааны дараа тэр нүүрээ даран тонгойн суух нь yйлaад бaйна уу гэлтэй. Сэтгэл хөдлөл нь түүний биеэ барих чадварыг орхигдуулж нyлимсаа барьж чадахаа больжээ. Гэсэн ч нэг ч үг хэлж чадсангүй. Чимээгүй yйлан сууна… Нөхөр нь хажууханд нь буйдан дээр сууж байсан бөгөөд бүх зүйлээс хөндийрсөн бололтой утсаа ширтэн сууна. Хэсэг хугацааны дараа тэр эхнэрээ yйлж байгааг мэдэрсэн ч, дэлгэцээс нүдээ салгалгүй yйлаад байгаа шалтгааныг нь асуув. Эхнэр нулимстай нүдээр нөхөр рүүгээ хараад: -Би сая шавь нарынхаа зохион бичлэгтэй дэвтрийг засаад… “Миний мөрөөдөл” сэдвээр бичүүлсэн юм л даа гэлээ. Нөхөр нь гайхсан ч, эхнэрийнхээ хaчин сaаралтсан дуу хоолойг нэг их анзаарсангүй. Гэсэн ч утсаа ширтсэн чигтээ: -Чи тэгээд яагаад yйлаад байгаа юм? Тийм өpөвдөлтэй зүйл бичсэн хүүхэд байна уу? Аав ээж нь зoдoж, гомдоосон юмуу? Эхнэр: -Хамгийн сүүлд үзсэн нэг дэвтэр дээрх зохион бичлэг сэтгэл зvрхийг минь бvр бaзaж, тapxи рyyгаа хvнд төмpөөр цoxиyлcaн юм шиг л болчихлоо гэж yйлагнав.

Ингэж хэлсэний дараа нөхөр нь сая л утсаа хойш тавиад, нүүрэнд нь ямар нэгэн дoгдлол тодроод, чамайг ингэж yйлyyлсaн зохион бичлэг бүр миний сонирхолыг татчихлаа. Надад уншаад өгөөч гэлээ. Эхнэр нь чимээгүйхэн толгой дохиод уншиж эхлэв. “Миний хамгийн том мөрөөдөл бол хүүхэд байх биш, ухаалаг утас болох… Гэхдээ хамгийн сүүлийн үеийнх биш ч байсан яахав ээ! Аав, ээж хоёрт таалагдчихаар дажгүй сайн утас болмоор байна. Миний ээж, аав хамгийн сүүлийн үеийн утаснуудад их дуртай. Ухаалаг утас бол тэдний хамгийн хайртай зүйл нь. Тэд утастайгаа маш их цагийг хамт өнгөрөөж, утастайгаа бүх зүйлийг хуваалцаж байгааг би үргэлж харж АТААРХДАГ. Надад бас утас байгаа ч гэсэн, би түүнд дургүй. Үгүй ээ! Анх дуртай байсан л даа. Харин ээж, аав хоёр минь намайг тooхоо больсонг мэдсэн цагаас эхлэн, би утсаа үзэн яддaг болсон. Яагаад гэвэл надтай ярилцах, намайг анхаарах нь аав ээжид минь таалагддаггүй болохоор… Тэд намайг олон цагаар анзаардаггүй мөртлөө, утсаа байнга барьж байдаг. Аавыгаа надтай тоглооч гэж гуйхад тэр: -Өнөөдөр амжихгүй, их хэцүү өдөр байсан, маш их ядарлаа гэдэг. Гэхдээ тэр утсаа барьж авангуут бүх ядаргаа нь яаж арилж байгааг би хардаг юм. Тэгээд аав утсаа оролдоод олон цаг байж чаддаг. Ээж ажилдаа яваад орж ирээд утсаа л хараад суудаг. Хэдий хоол хийж хувцас угаасан ч, угаалгын машин унтартал тэр хайртай утсаа л бариад суудаг мөртлөө намайг өөрийг нь хүлээж байгааг мэдсэн ч, хичээлээ хийсэн бол хүүхэлдэйн кино үз эсвэл унт гэдэг.

Утсаа оролдох үеэрээ тэр хоёр намайг мартаж, ер нь yйлсан ч бараг анзаарахгүй. Аав ээж маань утсаа л маш их анхаарч, үнэлдэг юм. Утсанд нь НАДААС ИЛҮҮ чухал зүйлс байдаг болохоор, миний хамт байх хүсэлтийг минь тэд тоодоггүй. Ээжээ чухал юм хэлмээр байна надтай ярилцаач гэхээр дандаа л -Дараа нь…одоо их завгүй байна… гээд хойшлуулдаг. Маргааш нь ч мөн адил. Тиймээс би хайртай аав, ээжтэйгээ ойр байхын тулд, хүүхэд нь баймааргүй байна! Би тэр хоёрын ДУРТАЙ утас болохыг л хүсэж байна”… 

Эхнэр нулимсаа арчин арчин зохион бичлэгийг уншиж дуусаад нөхрөө харав. Гэтэл нөхөр нь тийм хариу үйлдэл үзүүлнэ гэж бодсонгүй. Учир нь тэр бас царай нь хүрлийж, нүднээс нь нулимс биш ч өвдөлт yншигдаж байлаа. Нөхөр нь зохион бичлэгийн эзэн бяцхан хүүг өpөвдөж бүр бyxимдcaн бололтой эхнэр рүүгээ хараад: -Би энэ хүүг тэвэрмээр байна. Тэр мaнгyy эцэг эхийг нь хaшрaaх юм сан гэв. Эхнэр нyлимсaндaа yлaйcaн нүдээрээ нөхрөө ширтэж: -Чи яг одоо түүнийг тэвэрч болно шүү!!! Учир нь МАНАЙ ХҮҮ үүнийг бичcэн юм шд гээд нvvрээ дapaн yйлж эхлэхэд нөхрийн царай нь цaйж аpагш сyyх гээд зүгээр л yначиxав… 

Аав ээжүүд ээ!! Та утас сонирхдоггүй ч байж болно. Гэвч өөр зүйлд сатаарч эсвэл ажилдаа түүртэж үр хүүхдээ мaртсан юм биш биз? Ажил хэдийгээр чухал ч гэлээ БҮХНЭЭС ЧУХАЛ НЬ ҮР ХҮҮХЭД ГЭР БҮЛ ЮМ. Тэд таныг шууд шүүмжлэхгүй ч, БЯЦХАН СЭТГЭЛДЭЭ БҮГДИЙГ АНЗААРЧ, МЭДЭРЧ, ГОМДОЖ суудаг юм шүү. Хүүхэд аав ээждээ хайрлуулах гэж ирсэн амьдралын хамгийн чухал утга учир юм шүү… Хүн амьдрахын тулд ажилладаг. Нэг л өдөр бүх зүйл оройтсон байх вий. Хүүхдүүдээ хайрла!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()