Цусан холбоогүй "төөрсөн ихрүүд"-ийг олж, уулзуулдаг гэрэл зурагчны бүтээлүүд

Хүн бүр дахин давтагдашгүй цор ганц гэдэг үг зарим талаараа худлаа болоод явчихлаа гэхэд хилсдэхгүй нь. Хоорондоо ямар ч холбоо хамааралгүй хэр нь гадаад төрхөөрөө дэндүү ижилхэн  хүмүүсийг олно гэдэг тийм ч хэцүү даалгавар биш аж. Канадын гэрэл зурагчин Франсуа Бруннель (François Brunelle) "Би бусдаас өөр!" нэртэй цуврал бүтээлээрээ бараг ихэр гэмээр хүмүүсийг олж оролцуулжээ. Тэрээр 18 настайгаасаа гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд 40 гаруй жил хүний нүүр царайг судалж байгаа гэнэ.

Цусан холбоогүй "төөрсөн ихрүүд"-ийг олж, уулзуулдаг гэрэл зурагчны бүтээлүүд
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Анх Франсуа дэлхийг тойрон аялах хугацаандаа өөрийн моделийг давхар эрж хайж явдаг байв. Ийнхүү олон жил өнгөрч, телевиз, радио нэвтрүүлгүүдэд оролцох болсноор түүнийг таних хүмүүсийн тоо ч мянга мянгаар нэмэгдэж эхэлсэн байна. Улмаар Франсуагийн төслийн нэг хэсэг болох хүсэлтэй хүмүүс түүнийг зорин ирж, ажилд нь томоохон хувь нэмэр оруулсан гэв. 

Түүний энэхүү төсөл 2000-аад оны эхэн үеэс өнөөг хүртэл үргэлжилж буй арвин түүхтэй бөгөөд улс улсын хүмүүсийг хамруулснаараа нэлээд онцлогтой юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()